zayaa
Monday, 16 December 2019
Хүмүүсийн буруу ойлголт
Хүмүүс эм зүйч мэргэжилийг эмийн санд касс хийнэ гэж ойлгодог энэ ойлголт нь буруу ташаа ойлгот юм.
Tuesday, 19 November 2019
Эм зүйч гэж хэн бэ?
Эм зүйн мэргэжил
Мэргэжил гэдэг бол хүний амьдралын туршид өөрийг нь тодорхойлох нэгэн хэмжүүр болох юм. Энэ удаад хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой эрхэм хариуцлагатай мэргэжил болох ЭМ ЗҮЙн мэргэжлийн талаар та бүхэндээ танилцуулж мэдээлэл хүргэх болно.
Эм зүйч гэж хэн бэ?
- Аюулгүй, үр дүнтэй эмчилгээг явуулах, эмийн чанарыг шалгах, эмийг бүтээх, эмээр хангах зэрэг үйл ажиллагаанд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл эм зүйч нь эмийн маркетинг, эмийн технологич, эм шинжээч, клиник эм зүйч зэрэг олон чиглэлээр цаашид сурч, ажиллах боломжтой анагаахын их сургууль төгссөн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн юм.
Эм зүйч мэргэжлийн онцлог
Эм зүйч мэргэжлийн онцлог тал нь юу вэ?
- Их олон чиглэлээр ажиллаж болно. Жишээ нь: эм судлаач, үйлдвэрлэгч, эмийн маркетинг, гадаад харилцаа, эмийн санч, клиник эм зүйч буюу эмнэлэгүүдэд эм зүйчээр ажиллах боломжтой.
Эм зүйч нар 10-аад төрлийн химийн хичээлийг үздэг бөгөөд иймээс төгсөгчид олон салбарт химийн шинжээч мэргэжлээр ажиллаж байна. Ингээд харахад "Эм Зүйч" мэргэжил нь олон тал руу хөрвөх чадвартай мэргэжил юм.
Хийж гүйцэтгэдэг ажил
-Эмийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах, нөөцлөх, нэгдэлд хувиргах, бэлтгэх, эмчлэгч эмч болон анагаахын мэргэжилтний бичсэн жорын дагуу олгох эм тариа, эмийн зохистой хэрэглээ, сөрөг үр дагаврын талаар зөвлөгөө өгнө. Хүний эрүүл мэнд, эмчилгээний арга барил судлах, турших, бэлдэх, жор бичих, хянахад бусад ажилтнуудтай хамтарч ажиллана.
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
Мэргэжлийн ур чадвар
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
-Компьютер, эм найруулах сав, цавуу, эмийг зориулалтын дагуу хадгалах склад, чагнуур, судалгаа шинжилгээ хийх ном товхимол, халат.
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
-Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эм зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл
-Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах.
-Шингэн, тосон, нунтаг, үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах.
-Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшил, эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх.
-Эрүүл мэндийн мэргэжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө, чанар, байдлыг төлөвлөх, хянах, шалгах.
-Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль, мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх.
-Вакцин болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах.
-Жороос гадуур олгох эм бэлдмэлийн тухайд хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох, эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх.
-Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч, ажилтны ажил үүргийг удирдах.
-Эм зүй, гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, найрлагын талаар зөвлөлдөх.
-Эм бэлдмэлийг тодорхойлж, цэвэр ариун, үйлчилгээг стандартад нийцүүлэх, эмийн бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодол, тэмдэглэгээг үнэлж дүгнэх.
-Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл, эрсдлийг судлах, боловсруулах.
Мэргэжлийн ур чадвар
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, ажил мэргэжлийн хүрээнд хэрэглэгдэх техник хэрэгсэлтэй харьцаж сурсан, хими, физикийн шинжлэх ухааны мэдлэг сайтай байх.
Бие хүний онцлог шинж чанар, чадварууд
-Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт,ой тогтоолт сайтай, хүртэхүйн мэдрэмж сайтай, гар хурууны хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, хариуцлагатай нягт нямбай, тэвчээртэй, тэсвэр хатуужилтай, ачаалал даах чадвартай байх.
Ажлын явцад гарч болох эрсдэл
-Ажлын хариуцлага алдсанаас буруу найрлагатай эм тан бэлдэж, иргэдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож болзошгүй.
Ирээдүйд ахих дэвших боломж
-Анагаах ухаан, хор судлал, эм судлал.
Эм зүйчдийн андгай
Эм зүйчийн андгай
Эм зүйч би:
Мэргэжлийн үүрэг хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэн дээдэлж, төрийн хууль, стандартын шаардлагыг чандлан сахиж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчлан зориулахаа андгайлж байна.
Би:
Эзэмшсэн мэргэжлээрээ бахархан
Мэргэжлийн ёсзүйг чандлан сахина.
Би:
Хүнлэг чанарыг дээдэлж
Хүн ардынхаа эрүүл мэнд,
Сайн сайхны төлөө зүтгэнэ.
Би:
Эрх зүйн шаардлагад нийцсэн
найдвартай, тэгш, шударга
үйлчилгээг хэвшүүлнэ.
Би:
Үйлчлүүлэгчийн эрх ашгийг
Хувийн сонирхолоос илүүд үзнэ.
Би:
Мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж
Мэдээлэл, туршлагаа бусадтай хуваалцагч байна.
Би:
Эрүүл мэндийн салбарын манлайлагч байж
Залгамж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.
Saturday, 16 November 2019
ЭЗШУИС
Эм зүйч мэргэжилээр номер нэг сургууль бол Эм Зүйн Шинжлэх ухааны их сургууль юм. Би энэ сургуульд сурдаг энэхүү сургуулийг сонгосондоо харамсаж байгаагүй та сонирхож байвал дараах хуудсаар зочилж үзээрэй. Энэхүү хуудсанд манай сургуулийн танилцуулга болон бусад мэдээлэлүүд байгаа. https://monos.edu.mn/ , https://news.mn/r/703766/
Илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хуудсаар зочилно уу? https://www.youtube.com/watch?v=MNYmKYNaSSw&t=1s
Илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хуудсаар зочилно уу? https://www.youtube.com/watch?v=MNYmKYNaSSw&t=1s
Subscribe to:
Posts (Atom)